Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастай”-н гуравдугаар гудамжинд гэр шатаж байна” гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 01:01 цагт ОБЕГ-т иржээ.
Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн дөрвөн ханатай гэр, иргэн А-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Э /44 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
1 сэтгэгдэлтэй
Burn baby burn! Tamd shat! Кях кях