Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, зудын эрсдэлийн үнэлгээгээр нутгийн 20 орчим хувьд дунд зэргийн эрсдэлтэй, 80 орчим хувьд их буюу нэн их эрсдэлтэй гарсан байна.
Аймгийн хэмжээнд 2023-2024 онд нийт 3321,4 мянган мал өвөлжиж байгаа бөгөөд зудын их буюу нэн их эрсдэлтэй бүс нутгуудаар өвөлжилтийн байдал хүндэрч, цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байгаа нь хүйтний зуд болох нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс нийт 297 тн өвс, 398 тн тэжээл бэлтгэж өвс, тэжээлийн дундаж хувь бэлтгэвэл зохих хэмжээнээс 4 дахин илүү бэлтгэсэн дүнтэй байгаа бол малчдын түвшинд 58,6 мянган тн өвс, 3,0 мянган тн тэжээл, 8,0 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж сумдад хүргүүлсэн.
Малчдын түвшинд 62 мянган тн өвс, 2027 тн тэжээл, 6610 тн хужир шүү бэлтгэж, хадлан бэлтгэл 100 хувь, тэжээл бэлтгэл 67,6 хувь, хужир шүү 82,6 хувьтай байгааг аймгийн Засаг дарга Э.Болормаа УОК-ын Шуурхай штабын цахим хуралд танилцууллаа.
Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэн бүхий л түвшинд хамтран ажиллахыг энэ үеэр чиглэл болголоо.
1 сэтгэгдэлтэй
Нядлаач хүүрнүүдээ