Согтуугаар жолоо барьсныг илрүүлэн, шалгаж байна

timelive.mn 2023-12-15

Баянзүрх дүүргийн нутаг Зүүн дөрвөн замын уулзварт энэ оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Т.Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77 хувь согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан БЗД-ын Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.