Өмнөд Солонгосын судлаачдын бүтээсэн робот нохой 100 метрийн зайд дэлхийн дээд амжилт тогтоожээ

timelive.mn 2023-12-18

KAIST буюу Солонгосын Шинжлэх Ухаан, Технологийн Дэвшилтэт Хүрээлэнгийн судлаачдын зохион бүтээсэн робот нохой 100 метрийн зайг хамгийн богино хугацаанд туулсан амжилтаа Баасан гарагт Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлжээ.

KAIST Hound нэртэй энэ робот аравдугаар сарын 26-ны өдөр дээрх зайг 19.87 секундэд туулсан нь дөрвөн хөлт роботуудын дэлхийн дээд амжилт болсон байна.

Робот нохойг KAIST-ийн Динамик Роботын Удирдлага, Дизайны Лабораторид бүтээжээ.

Дээд амжилт тогтоох үедээ уг робот гүйлтийн зам дээр секундэд 6.5 метр хурдалсан нь дэлхийд бүртгэгдэх хоёр дахь дээд амжилт байж болзошгүйг зохион бүтээгчид нь бас мэдээлсэн байна. Өмнө нь АНУ-ын Массачусетсын Технологийн Их Сургуулийн (MIT) зохион бүтээсэн Cheetah 2 робот секундэд 6.4 метрийн хурд үзүүлж байжээ.

KAIST Hound робот хурдлах арга техникт хиймэл оюуны технологи ашиглан суралцдаг юм байна.

“Hound нь Солонгос улс роботын техник хангамж, роботын өөрийгөө удирдах хиймэл оюун ухааны технологиор дэлхийн хэмжээнд маргаангүй тэргүүлэгч болсныг нотоллоо” гэж төслийг удирдсан профессор Пак Хэ Вон ярьжээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын Батлан Хамгаалахын Хөгжлийн Агентлаг энэ салбарын шинэ технологийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Hound роботын хөгжүүлэлтийг санхүүжүүлсэн юм байна.