Давост болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд ерөнхий сайд оролцоно

timelive.mn 2024-01-4

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган/ДЭЗЧ/ нэгдүгээр сарын 15-19-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох гэж байна. 53 дахь удаагийн чуулган “Rebuilding trust” буюу “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор зохион байгуулагдана.

Давосын гэж нэрлэгдсэн уг чуулганд энэ жил Монгол Улсаас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм байна.

Швейцар улсын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анх санаачилсан Дэлхийн Эдийн Засгийн Чуулган/ДЭЗЧ/ нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.

Өнгөрсөн жилийн ДЭЗЧ-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг явсан бол өмнө нь 2017 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 2019 онд Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар, 2020 онд ерөнхийлөгч Х.Баттулга оролцжээ.