Халтирч унаснаас болж, нэг өдөрт 103 хүн бэртжээ

timelive.mn 2024-01-10

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ мэдээлснээр сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой гэмтэл бэртэл эрс нэмэгджээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд халтирч унаснаас болж нэг өдрийн хугацаанд 103 хүн, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн зургаан хүн эмнэлгийн тусламж авчээ.

Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл, гэмтлийн дийлэнх нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны, зөөлөн эдийн, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчний хугарал.

Эдгээрээс гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал хүнд хэлбэрийн гэмтэл болохыг ГССҮТ мэдээллээ.

Нэгдүгээр сарын 5-9-ний хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл, гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Нийслэлийн зам, талбайн цас цэвэрлэх, халтиргаа гулгаанаас сэргийлж давс, бодис цацах ажлыг дүүргүүд хариуцан хийж байгааг албаныхан хэлж буй ч бодит байдал дээр авто зам болон явган хүний зам “мөсөн гулгуур” мэт байгааг иргэд хэлж байна.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд өгч байгаа зөвлөмж:

зураг

зураг