Дуучин О.Энх-Эрдэнэ дэлхийн “America’s Got Talent” шоуны хагас шигшээд шалгарлаа

timelive.mn 2024-01-16

Дуучин О.Энх-Эрдэнэ “America’s Got Talent: Fantasy League” шоунд оролцож, хагас шигшээнд шалгарлаа.

О.Энх-Эрдэнэ нь 2016 онд “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож, ялагч болсноор нь олон нийт сайн мэддэг. Каунтри урсгалаар, хэлний зөв дуудлагаар дуулдаг нь Монголдоо л гэхэд олныг гайхшруулж байсан.

О.Энх-Эрдэнэ “America’s Got Talent: Fantasy League” шоуны шүүгчдийг гайхшруулж, шүүгч Хэйди Блум түүнийг өөрийн багтаа авчээ. Шүүгчид болон үзэгчдийг алмайруулж буй бичлэг нь энэ өдрүүдэд сошиалд ихээхэн түгж буй юм.