Сүхбаатар дүүрэгт ирэх мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр эзэнгүй нохой, муур барих ажлыг зохион байгуулна. Иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хараа хяналтгүй, сул явж байгаа эзэнгүй нохой, муурыг барьж, Түр асрамжлах байранд хүргэх тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгахыг анхааруулж байна гэж СБД-ээс мэдээллээ.
Нийтийн эдэлбэр газарт хараа хяналтгүй явж байгаад баригдсан нохой, муурыг 48 цагийн дотор эзний хүсэлтээр буцаан өгөх бөгөөд зардлыг төлүүлнэ.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна. Иймд иргэд хуулийг судалж үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулж байхыг сануулж байна.
1 сэтгэгдэлтэй
tgd barij awsn amitdaa alhgun bgzde