Сөүл хот агаарын бөмбөлгийн үйлчилгээ нээхээр болжээ

timelive.mn 2024-02-29

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа тус хотыг өндрөөс харах агаарын бөмбөлгийн үйлчилгээг энэ зун нээхээр болжээ.

Бөмбөлгийг тус хотын баруун бүсийн Ёуидо дүүрэгт зургаадугаар сарын сүүлчээс эхлэн тогтмол хөөргөх юм байна.

Гелийн хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлгийг Францын Aerophile компани нийлүүлж байгаа ажээ. Ийм бөмбөлгөөр агаарт хөөргөх үйлчилгээ Францын нийслэл Парис хотын Диснейлэнд, АНУ-ын Орландо хотын Уолт Диснейн хүрээлэн зэрэг олон хотуудад байдаг.

Сөүл хотын бөмбөлөг нь газраас кабелаар бэхлээстэй байх тул зөвхөн дээш хөөрөх бөгөөд хөндлөн явахгүй юм байна.

зураг

Нэг удаадаа 30 зорчигчийг газраас 150 метр хүртэл өндөрт 15 минутын турш хөөргөх юм. Хэр өндөрт хөөргөх нь тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарах ажээ.

Тасалбарын үнийг нэг хүний 25,000 воноор ($18.76) тогтоосон байна.

Ажиллах цагийн хуваарь нь долоо хоногийн Даваагаас бусад бүх гарагт, өдрийн 12:00 цагаас оройн 10:00 цаг хүртэл байх гэнэ.

Даваа гараг бүр бөмбөлгийн аюулгүй байдлыг шалгадаг байхаар зохион байгуулжээ.

Эх сурвалж: Yonhap News