Москва хотын “Crocus City Hall” цогцолборт гарсан зэвсэгт халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 144 хүрээд байгаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин одоогоор хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаагүй, халдлага гарсан газарт очоогүй байна.
Бямба гарагт Европын Холбооны орнууд, АНУ-ын элчин сайд, дипломат ажилтнууд халдлагын хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлсэн юм.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ өдөр Оросын төв телевизээр ярихдаа Путин гаднаа ил харагдахгүй ч дотроо зовж шаналж байгаа тухай ярьжээ.
“Надад итгээрэй. Түүний нүдэнд нулимс харагдахгүй байгаа нь түүний сэтгэл өвдөөгүй гэсэн үг биш юм. Түүнийг ямар зовлон туулж байгааг хэн ч гаднаас нь хараад бүрэн таньж, ойлгохгүй байх боломжтой” гэж Песков энэ үеэр хэлсэн байна.
“Crocus City Hall”-д гарсан аллага нь Оросын сүүлийн 20 орчим жилийн түүхэнд гарсан хамгийн том террорист халдлага болсон.
Халдлагыг үйлдсэн гэх Тажикистаны дөрвөн иргэн баривчлагдаж, Исламын Улс зэвсэг байгууллага зохион байгуулснаа хүлээгээд байгаа.
Гэхдээ Оросын эрх баригчид уг халдлагад Украины эрх баригчдыг буруутгах арга хайсаар байна.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй