УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нэр бүхий 22 сайдыг томиллоо. Бүсчилсэн хөгжил хариуцсан Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайханг томиллоо.
Түүний эрхэлсэн асуудлуудын хүрээнд; -Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт -Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого -Стандарт, хэмжил зүйн асуудал -Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал, -Гамшигаас хамгаалах асуудал -Хойшлуулашгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал багтаж байна. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо бүсчилсэн хөгжлийн концепцийг дэвшүүлсэн.
Тиймдээ ч шинээр бүрдэж буй Засгийн газартаа Бүсчилсэн хөгжлийг хариуцсан Шадар сайд томилох нь зүйтэй гэж үзжээ.
0 cэтгэгдэлтэй