III, IV хорооллын замыг засаж байгаа тул нийтийн тээврийн 17 чиглэлд өөрчлөлт оруулжээ

timelive.mn 2024-07-19

Авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд нийтийн тээврийн 17 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Баянгол дүүргийн 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг энэ сарын 19-ний өдрийн 23:00 цагаас долдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 17 чиглэлийн замд түр өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ 4”
  • Ч:69б “Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг”
  • Ч:39 “Сансар – 3,4-р хороолол”
  • Ч:38 “ХМК – Саппоро – 3,4-р хороолол – Хайлааст”
  • Ч:24б “ТЭЦ 4 – 3,4-р хороолол – Гандан”
  • Ч:24а “Зүрх Уул /Чингэлтэй/ – 3,4-р хороолол /эцэс/”
  • М:4 “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”
  • Ч:4 “5 шар – 3,4-р хороолол – Сансарын тойрог”
  • Ч:81 “3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал”
  • Ч:2 “Ч2 Шархад-МУБИС-3,4-р хороолол”
  • Ч:58 “3,4-р хороолол – ТЭЦ-3”
  • Ч:54 “Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт – Баянхошуу”
  • Ч:52 “3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”
  • Ч:51 “3,4-р хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:25 “Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4-р хороолол”
  • Ч:21а “Булгийн 19-р гудамж – Вокзал – 3,4-р хороолол”
  • Ч:20б “Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол”

зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар