Өнөөдөр монголчуудын хувьд “Парис-2024” олимпын наадам албан ёсоор эхэлнэ

timelive.mn 2024-07-25

Зуны XXXIII олимпын наадмын байт харваан төрөл өнөөдөр чансаа тогтоох харваагаар эхэлнэ. Энэ өдөр “ Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Үндэсний шигшээ баг, ОУХМ Б. Отгонболд цэц сорих юм.

Чансаа тогтоох харваа Монголын цагаар 20:15 цагт эхлэх юм. Б.Отгонболдын хувьд 2018 оны Азийн цомын мөнгөн, хүрэл медальтай. “Ханжоу 2022” Азийн наадмаас алтан медаль хүртэж Монголчуудаа баярлуулсан. Тэрээр энэ удаагийн олимпын наадамд эх орноосоо ганцаараа эрх авсан билээ. Б.Отгонболд “Токио 2020” олимпод оролцож арвин туршлага хуримтлуулсан бөгөөд энэ удаад хоёр дахь олимподоо орох гэж байгаа юм.