ОЛИМП 2024: ОУХМ Б.Отгонболд байт харвааны төрөлд 54-р байрт эрэмбэлэгдлээ

timelive.mn 2024-07-26

“Парис 2024” зуны олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа өчигдөр /2024.07.25/ болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монгол Улсын тамирчин Азийн аварга, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54-р байрт жагссан байна. Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, 1-64 байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.

Харин Б.Отгонболдын увьд хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11-р байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз цэц мэргэнээ сорихоор боллоо. Матиас Гранде нь 20 настай, дэлхийн чансааны 17-р байрт эрэмбэтэй тамирчин юм.