Өндөр настай хоёр иргэн хаалгаа онгойлгох боломжгүй байсныг цонхоор нь орж авран, эмнэлгийн байгууллагад хүргэжээ

timelive.mn 2024-07-26

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 15 дугаар байранд биеийн байдал муу 2 хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг долдугаар сарын 26-ны өдрийн 00:48 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тус байрны айлын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон бөгөөд дотор нь иргэн Г/63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй,  нөхөр Э/66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар  хэлтэст нарт хүлээлгэн өгсөн.