Өнөөдөр М.Энхжаргал олимпын чансааны 6-д бичигдэж буй Румын тамирчинтай тулалдана

timelive.mn 2024-07-30

“Парис 2024” зуны олимпын наадам үргэлжилж байна. Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал эхний даваанд Италийн тамирчин Сирин Чаарабиг 5:0 оноогоор илт хожин анхны ялалтаа байгуулж шөвгийн 16-д шалгарсан.

Тэрбээр өнөөдөр олимпын чансааны 6-д бичигдэж буй Румын улсын тамирчин Ленута Лакрамиоаратай тулалдана. Өдгөө 30 настай Рум улсын тамирчин нь 2024 оны Европын Боксын Холбооны 14 дэх удаагийн АШТ-ий 54кг-ын жингийн аварга, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медаль авч байсан тамирчин юм.

М. Энхжаргал нь энэ даваанд ялбал дараагийн тулаанд Австралийн тамирчин Тиана Ечегарай болон 2022 оны ДАШТ-ий алтан медальт Туркийн Хатич Акбаш нарын хожсонтой нь тулалдана.