Ахуйн үйлчилгээний ордны уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээжээ.
Тус хэсгийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлүүлсэн юм. Засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Ирэх долоо хоногт III, IV хорооллын эцсийн дөрвөн замын уулзварыг засах аж. Ингэснээр тус замын баруун, зүүн урсгалыг бүрэн засварлаж дуусгах юм.
Түүнчлэн Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх хоёр км авто замыг ирэх долоо хоногт хааж, засах юм байна. Мөн Цэрэнноровын гудамжны 600 метр замыг засна. Ингэснээр Баянгол дүүрэгт их засвар шаардлагатай байсан замуудыг шинэчлэх ажил дуусахыг албаныхан мэдэгдлээ.
0 cэтгэгдэлтэй