“Аавуудын өдөр” өнөөдөр 19 дэх жилдээ тохиож байгаа ч, ямар нэг арга хэмжээ зарлагдсангүй

timelive.mn 2024-08-8

Монголын эрэгтэйчүүдийн холбоо санаачлан 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын өдөр” болгон зохион байгуулахаар болсон.

Энэ өдөр аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр төдийгүй “Миний хайртай аав ба би” сэдэвт хүүхдийн арга ч өмнө нь болж байв. Манай улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон болсон бөгөөд энэ жил 19 дэх жил нь болж байна. Харин өмнөх жилүүдэд “Аавуудын өдөр”-өөр олон арга хэмжээ зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн хувьд ямар нэг арга хэмжээ зарлагдаагүй байна.