Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км/ өчигдөр /2024.08.08/ өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авсан байна.
Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй