Өмнөговь аймгийн нийт нутгаар 2024 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо ороод байгаа талаар Монцамэ агентлаг мэдээллээ.
Борооны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автаж, техник хэрэгсэл нь эвдэрсэн зэрэг эрсдлүүд бий болсон байна. Өмнөговь аймгийн ОБГ 100 гаруй дуудлагыг хүлээн авч 10 гаруй хүний амь насыг аварч, үерийн усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Даланзадгад сумын гадаргын нийт талбай усанд автсан, БОЭТ, Музей зэрэг барилгын дулааны шугам дагаж үерийн ус нэвчсэн, Даланзадгадаас Мандалговь, Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозам хэд хэдэн газраа эвдэрч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ сэтэрч нуржээ. Замын зорчих хэсэгт эрэг нурсан, дахин нурах эрсдэлтэй байгаа тул шаардлагагүй бол тус замаар зорчихгүй байх, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд 2 болон 6 дахь клометрт эрэг нурж зам эвдэрсэн, Цагааны гол үерлэсэн байгаа тул замын хөдөлгөөнд хурдаа тохируулан бага хурдаар оролцож, хүнд даацын ачааны автомашинаар зорчихгүй байхыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас зөвлөсөн байна.
0 cэтгэгдэлтэй