Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний хагас жилд 16,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх хугацаанд манай улсад импортоор орж ирсэн 1,4 сая тонн нефтийн бүтээгдэхүүний 95,1 хувийг, 142,3 мянган тонн хүнсний бүтээгдэхүүний 49,7 хувийг, 1,4 сая машин механизмын 24,2 хувийг, 1,8 мянган тонн эм, эмнэлгийн хэрэгслийн 16,6 хувийг “Улаанбаатар төмөр зам” ХНН тээвэрлэжээ.
Мөн энэ оны эхний хагас жилд манай улс 45,6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсны 5,2 сая тонныг буюу 11,4 хувийг нь УБТЗ тээвэрлэсэн байна. Харин дотоодын эрчим хүчний нүүрс буюу дулааны цахилгаан станцуудын нүүрсийг 100 хувь УБТЗ дангаараа тээвэрлэдэг юм
0 cэтгэгдэлтэй