“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Үүнд:
- Монгол уран бичлэг
- Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал
- Зээгт наамлын урлал
- Зоос ширээ сүлжих урлал
- Монгол зургийн урлал
- Эсгий ширмэл урлал
- Уран хайчилбар
- Монгол уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал
- Сийлбэрийн урлал
- Уран баримлын урлал
- Үндэсний хувцасны уламжлалт урлал
- Монгол малгайн урлал
- Монгол гутлын урлал
- Мөнгөн аяга хийх урлал
- Хэт хутга хийх урлал
- Монгол эмээл хийх урлал
- Хөөрөг урлал
- Хүрэл цутгуурын урлал
- Уран баримлын урлал
- Сийлбэрийн урлал
- Арьсан урлал сүлжмэл
- Модон сийлбэр
Монголын уламжлалт соёлын биет бус өв гар урлалын 22 төрлийг гурван өдрийн турш сурталчилан таниулах болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
0 cэтгэгдэлтэй