
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Тус барилга нь үндсэн хоёр давхар барилгын дээр гуравдугаар давхарт өргөтгөл барьж, 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай юм.
31 дүгээр сургууль нь 2,306 суралцагчтай хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд 1,346 хүүхдийн ачаалал хэтрэлттэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
Тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж бүрэн хамруулах боломжтой болж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Эх сурвалж: НХОГ – Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар
2 cэтгэгдэлтэй
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.