ШУУРХАЙ: “Арабууд сэтгүүлч нарт 5-10 мянган ам.доллар тараасан байна” гэсэн асуудлыг шалгуулахаар МСНЭ-ээс Мөрдөн байцаах албанд ханджээ

timelive.mn 2024-08-19

Араб иргэд хөдөө орон нутгаар явж, шонхор шувуу барьсан гэх асуудал олон нийтийн анхааралд ороод буй. Тодруулбал, жил бүр манай улс 300 орчим шонхор шувууг барих зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу гаргадаг ба харин зарим иргэд үүнийг эсэргүүцэж, шонхор шувуу барихаар ирсэн Араб иргэдийг хөөж, магадгүй тэдэнд халдсан үйлдэл гарсан. Мөн энэ үеэр нэр бүхий иргэн “Арабууд сэтгүүлч нарт 5-10 мянган ам.доллар тараасан байна” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан байна. Иймд Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус мэдээллийг шалгуулахаар Мөрдөн байцаах албанд хандаад байгаа ажээ.