
Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулжээ.
Дээрх нууруудын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн онд буулгасан. Улмаар эко гэр ажиллуулж байсан иргэд соруулдаг бие засах газар нэртэйгээр бетонон кольцотой модон жорлонгуудыг дахин барьж байгуулсан байна.
Эдгээр жорлонгуудын бохир дүүрсэн үед соруулах машин хүрэлцээгүй, аялагчдын ачаалалттай үед ашиглах боломжгүй болдог. Мөн зөвшөөрөлгүй олон гэр, шовгор барьж байгуулснаас нуурын эрэг орчмын даац хэтэрч хөрсний болон нуурын бохирдол үүсгэх нөхцөлийн нэг болж байна.
Иймээс хяналт шалгалт хийсэн аймгийн Байгаль орчны газраас тухайн нуурын орчим үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлж, торгох шийтгэл оногдуулжээ.
Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам
6 cэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.com/es-MX/register?ref=JHQQKNKN
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.info/hu/register?ref=FIHEGIZ8