
“Lamborghini Huracan EVO GT. Limited edition” буюу дэлхийд 36 ширхэг байдаг автомашины араас “Aqua” маркийн автомашин мөргөсөн осол гарсан бөгөөд ослын талаарх мэдээллийг зөрчлөөр бүртгэж, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Уг осолтой холбоотойгоор ослын хохирлын хэмжээ 172 орчим сая төгрөг болсон тул хандив цуглаж байгаа талаарх мэдээлэл ч гарсан юм. Тэгвэл тус ослын хохирол 40 сая төгрөг болсон байна. Тодруулбал, Ламборжини машины арын гупер хагарсан бөгөөд үнэлгээгээр 40 сая төгрөг гэж үнэлэгджээ. Хэдийгээр “Aqua” маркийн автомашин жолоочийн буруутай үйлдлээс үүдэж осол гарсан ч Ламборжиний жолооч бүх хохирлыг өөрөө хариуцсан байна.
3 cэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.com/join?ref=P9L9FQKY
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.