Булган аймагт Стандарт, хэмжил зүйн салбарын Улсын зөвлөгөөн наймдугаар сарын 21-23-ны хооронд болно.
Уг зөвлөгөөнөөр стандарт, хэмжил зүйн салбарын бодлого үйл ажиллагаа цаашид анхаарах болон хэрэгжүүлэх асуудал, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цахимжуулалт, байгууллагын стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ.
Мөн хэмжил зүйн бодлого үйл ажиллагаа, баталгаажуулалтын ажил үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, лабораториудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудлыг түлхүү авч хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм.
Энэхүү зөвлөгөөнд МУ-ын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газрын дарга, удирдлага болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсэс, Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа, лаборатори, Нийслэлийн лабораторийн удирдлага төлөөлөгчид нийт 260 гаруй албан хаагчид оролцож байна.
0 cэтгэгдэлтэй