“Хэрлэн” гол эргээ хальж үерлэсний улмаас зам талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автжээ

timelive.mn 2024-08-22

Дорнод аймгийн, Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн 1, 2, 3 дугаар гудамж “Хэрлэн” гол эргээ хальж үерлэсний улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 20-ны өдрийн 20:40 цагт ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Нийтийн аж ахуйн газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 15 айл өрхийн 12 байшин, 3 гэрийн эд хогшилыг зөөвөрлөж, 43 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.