Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаас энэ сарын 8-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралтай холбоотой “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ирүүлжээ.
Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирээгүй байгааг тус шүүхээс мэдэгдлээ. Анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгдэгчид холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолтой зарчим, олон улсын холбогдох эрх зүйн хэм хэмжээ, хуулийн тайлбар бүхий албан бичиг олон нийтийн сүлжээнд түгээсэн.
Энэ нь шүүх рүү хэт чиглэсэн мэдээ, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй үйлдэл гэж үзэн тус шүүхээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссод хариу хүргүүлсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй