ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт газар тариалангийн техникийн 30 гаруй дилер аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, цаашид техникийн шинэчлэл болон ургац хураалтад шаардлагатай техникийн сэлбэг хэрэгслээр хангаж ажиллах талаар санал солилцож уулзлаа.
Аж ахуйн нэгжийн төлөөллүүд салбарын сайд, мэргэжилтнүүдээс асуулт асууж чөлөөтэй ярилцлаа.
Төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэхэд тоног төхөөрөмж шаардлагатай. Иймд дилер компаниудын хувьд НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг тавьж байсан.
”Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчид өвс, тэжээл тариалж эхэлсэн.
Иймд малчдад хадлангийн тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлөлтөд хамруулж өгөхийг хүслээ. Бага хүүтэй урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг олон дилер аж ахуйн нэгж гаргасан.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дилер аж ахуйн нэгжүүд зохион байгуулалтад орж, зөвлөл байгуулаад тариалан, хөдөө аж ахуйн салбарт ямар хүчин чадалтай хэдэн тооны тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар тооцоолол гаргахыг хүсэн эргэж уулзахаар боллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй