
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГАМ:
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн тухайд вакциныг дагалдаж ирж байгаа үйлдвэрлэгчийн заавар дээр Улаанбурхан, гахайн хавдрын эсрэг вакциныг жирэмсэн хүнд хийхгүй заалттай. Тэгэхээр бусад сэргийлэлтийн аргуудаар энэ төрлийн халдвараас сэргийлэх боломжтой. Мөн улирлын чанартай томуугийн эсрэг вакцинд жирэмсэн ээжүүд хамрагдсанаар ураг болоод өөрийгөө томуу, томуу төст өвчнөөс хамгаалах бүрэн боломжтой.
Харин яагаад товлолын вакцинаас хүүхдүүдийг нөхөж дархлаажуулах шаардлагатай вэ гэвэл өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй тул товлолт вакциныг заавал нөхөж хийлгэх нь зүйтэй.
Ингэж байж халдвараас сэргийлнэ. Тиймээс товлолт вакциндаа хамрагдаагүй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолт вакцинд нь хамруулахыг зөвлөж байна.
2 cэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.