Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий Монгол улсаа төлөөлөн Шведийн хаант улсад суух Элчин сайдаар томилогдсон.
Тэгвэл тэрбээр энэ сарын 4-ны өдөр Шведийн хаан Карл XVI Густавт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.
Сонирхуулахад, Ц.Мөнх-Өлзий нь АНУ-д гадаад хэл, нисгэгчийн мэргэжил эзэмшсэн, франц, англи хэлтэй. Тэрбээр анх 2004 онд ГХЯ-ны Ёслолын хэлтэст мэргэжилтнээр ажилд орж тус яаманд 20 жил ажилласан бөгөөд дипломат ёс, төрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах ажилд мэргэшсэн нэгэн юм. Тиймээс 2016-2018 болон 2021 оны аравдугаар сараас хойш ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирлаар ажиллажээ.
1 сэтгэгдэлтэй
Baddiehubs This is my first time pay a quick visit at here and i am really happy to read everthing at one place