Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиад Египет улсад 2024 оны есдүгээр сарын 01-08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг 4 сурагч оролцдог байна. Тэгвэл Монгол Улсаа төлөөлж,
- Нийслэлийн Nest education сургуулийн 12 дугаар ангийн сурагч Хурцбилгүүний Онолт;
- Нийслэлийн Эрхэт эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чинбатын Ирмүүн;
- Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Жамъянгаравын Тамир;
- Нийслэлийн Оюунлаг сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм нар оролцсон юм.
Энэхүү олимпиадаас сурагч Х.Онолт, Ч.Ирмүүн нар хүрэл медаль хүртсэн байна. Х.Онолтын хувьд олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм.
Тус олимпиадад Монголын багийн ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т.Уламбаяр нар ажилласан бол зочноор Эрхэт эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж оролцлоо.
0 cэтгэгдэлтэй