
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх 2025 онд тохионо. Түүхт ойг тохиолдуулан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр Иргэний нисэхийн үндэсний төв “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай өнгөрсөн оны 10 дугаар сард Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. “Тэнгэр газрын хязгаарт” олон ангит уран сайхны киноны зураг авалт өчигдөр эхэлж, анхны мотор дуугарлаа.
Орчин үеийн залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын талаар үзэгчдийн таашаалд нийцэх, сонирхолтой олон ангит кино бүтээл туурвих зорилгоор бүтээж байгаа энэхүү кинонд нисэхийн салбарт ажилладаг залуусын тухай өгүүлнэ. Үүгээрээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан нисэхийн салбарын ажил мэргэжлүүдийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг үзэгч, олон нийт, залууст таниулан, үнэн зөвөөр ойлгуулах, агаарын тээврээр зорчигчдын мэдлэгийг дээшлүүлэх давхар ач холбогдол агуулсан гэдгийг кино багийнхан онцолж байна. Төрөл жанрын хувьд романтик комеди, романтик драм, гэр бүлийн драм, драм хэлбэртэй 16 ангит кино байх юм
3 cэтгэгдэлтэй
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?