Экологийн цагдаагийн албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран наймдугаар сарын 7-ны өдрөөс Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийжээ.
Өнгөрсөн хугацаанд 25,000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 64 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Аж Ахуйн Нэгж, байгууллагын зургаан автобусанд
- хууль бусаар агнасан байж болзошгүй 13 ширхэг тарваганы эд эрхтэн
- хуш модны цайруулсан самар 170 килограммыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус илрүүлсэн байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Авто Тээврийн Үндэсний Төв төрийн өмчит үйлдвэрийн газарт болон гэрээгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Өвөрхангай, Увс, Ховд аймгийн авто тээврийн төвд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл өгчээ.
Цаашид хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хууль бусаар зэрлэг ан амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг тээвэрлэхгүй байх, удаа дараа зөрчил гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүртэл арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

-40° C
3561.64


5 cэтгэгдэлтэй
Simply Sseven Good post! We will be linking to this particularly great post on our site. Keep up the great writing
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.com/si-LK/register?ref=V2H9AFPY
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?