МОНАДО: Б.Баттөгсийн тамирчны эрхийг хязгаарласан байх үед Парис руу авч явсан

timelive.mn 2024-09-11

Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас тайлбар өглөө.

WADA-аас 7-р сарын 25-нд бидэнд яаралтай мэйл ирээд цагаан хуудсаар оролцож байгаа хоёр тамирчныг яаралтай авч явна гэсэн. Бид 7-р сарын 29-нд пара жүдогийн хоёр тамирчнаас допингийн шинжилгээ авсан. Тэгээд биеэс нь бодис илрээд тэрний хүрээнд бид 8-р сарын 30-нд тухайн тамирчныг болон хоёр дасгалжуулагчийг дуудаад тамирчны эрхийг хязгаарлаж байна гэдгээ мэдэгдэж тэмцээн, уралдаанд оролцож болохгүй гэсэн сануулга өгсөн боловч 9-р сарын 2-нд Б.Баттөгс, Ц.Жадамбаа ерөнхийлөгчтэй хамт жүдо паралимпийн тамирчид бүгдээрээ Чингис хаан нисэх онгоцны буудал дээр явах гэж байгаа юм шиг зургаа даруулчихсан байсан. Тэгээд бид сануулга өгсөн дээрээс нь допинг илэрсэн тамирчин паралимпод явдаггүй учир яагаад ингэсэн юм бол гэж бодоод л орхисон.

Гэтэл 9-р сарын 3-нд Ц.Жадамбаагийн гар утсан дээр Б.Баттөгс бэлтгэл хийж байгаа бичлэг мессежээр ирсэн. Тэрний дараа бид паралимпийг ахалж яваа багийн ахлагч Н.Оюунбаттай холбогдсон. Дүрмийн дагуу Паралимпийн холбоо тамирчинд мэдэгдээд давхар холбоонд нь заавал мэдэгдэнэ. Шаардлагатай бол дээд талын байгууллага болох паралимпийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо, хариуцсан яамд нь мэдэгдэх үүрэгтэй байдаг. Нэгэнт тийм тамирчин аваад явчихсан тэмцээнд оролцох юм бол Монголын баг тамирчид бүгд бандуулах, цагаан тугийн дор оролцох зэрэг том асуудал гарсан учир багийн ахлагчтай яаралтай холбоо барьсан. Багийн ахлагч Н.Оюунбат энэ асуудал дээр маш сайн ажиллаж тамирчныг оруулаагүй. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамд паражүдо олимпын бичгийг бид өгсөн. Сайд өөрөө тийшээ явж байсан учир мэдээлэлтэй байх нь зөв гэсэн үүднээс. Ц.Жадамбаа шинэ хүн учраас ажлаа мэдэхгүй байж магадгүй Паралимпын холбоо бол хоёр дасгалжуулагчаар гарын үсэг зуруулаад 8-р сарын 30-нд мэдэгдэл явуулсан. Тэр мэдэгдэлд юу гэсэн байсан бэ? гэвэл Б.Баттөгс таны биеэс допинг илэрсэн тул бид эрхийнхээ хүрээнд таны тамирчны эрхийг хязгаарлалаа гэсэн байсан. Яагаад паралимпод авч явсныг бид үнэхээр мэдэхгүй байна.