Дроноор шуудан болон бусад хүргэлтийг хийдэг болно

timelive.mn 2024-09-13

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол шуудан ХК нь,

  • ️1050 хүнтэйгээр 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 оронтой шуудан солилцдог.
  • 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг.
  • Нийт шуудан хүргэлтийн 82 хувийг хүргэж зах зээлийн 32 хувийг эзэлдэг аж.
  • ️Хувийн ба төрийн өмчийг дэмжих бодлогын дунд орхигдсон.
  • Төрөөс үнийн хязгаар тогтоодог тул зарим тохиолдолд хүндрэлтэй байдаг байна.

Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Шуудангийн салбар 40 тэрбум төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ зах зээлийг тэлнэ. Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглал, статусыг тодорхой болгоно. Шуудан, хүргэлтийн салбарт дрон хүргэлт нэвтрүүлнэ.

Алслагдсан орон нутгийн иргэдэд шуудан, хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх төрийн үүргийг биелүүлэхэд “Бүх нийтийн үүргийн сан”-гийн зарцуулалтанд оновчтой зохицуулалт хийнэ. Цаашдаа шуудангийн салбарыг хэрхэн либерчилах зөв зохистой өрсөлдөөнийг дэмжих бодлогоор ажиллана” гэв.