Улаанбаатарт болсон залуучуудын ДАШТ-д Германы эрэгтэй баг, АНУ-ын эмэгтэй баг түрүүллээ

timelive.mn Өчигдөр

Улаанбаатар хотноо энэ сарын 11-15-ны өдрүүдэд 3×3 сагсан бөмбөгийн залуучуудын ДАШТ-д болж, нийт шилдэг 40 баг ирж өрсөлдсөн.

Манай улсын эмэгтэй шигшээ баг тус тэмцээнд хэсэгтээ Кенийн эмэгтэй багийг хожсон боловч Герман, Израйль, Польшийн багт ялагджээ. Харин эрэгтэйчүүд Бениний багийг хожиж, Хятад, Япон, Нидерландын багт хожигдлоо. Улмаар уг тэмцээнд эрэгтэй залуучуудын дэлхийн аваргаар Германы шигшээ баг, эмэгтэй залуучуудын дэлхийн аваргаар АНУ-ын шигшээ баг тодорлоо. Харин дэд байранд Нидерландын эмэгтэй баг, АНУ-ын эрэгтэй баг тус тус шалгарчээ.