Дэлхийн 60 гаруй орон дахь Суурин төлөөлөгчийн газрууд болон Бүсийн оффисоороо дамжуулан улс орнуудад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын CDC (Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв) болон УОК хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдлээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ричард Буанган, ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Абел Ломакс болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Токио дахь оффисын Бүсийн захирал, хатагтай Мишель МакКоннель, Атланта хотын төв оффисын Даян Дэлхийн Эрүүл Мэндийн нэгжийн дэд захирал Майк Гербер тэргүүтэй албаны төлөөлөлтэй Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувиар ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэ нь АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн төвийн зүгээс Токио хотноо Зүүн Хойд Ази ба Номхон далайн Бүсийн оффисыг 2024 оны 2 сард байгуулан энэхүү бүсэд Монгол Улс багтах болсны дараах анхны айлчлал гэдгээрээ онцогтой.
Монгол Улс болон АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн хамтын ажиллагаа 2023 оноос эрчимжиж, тус төвийн Нийгмийн Эрүүл Мэндийн Ноцтой Байдлын менежментийн 3 сарын хөтөлбөрт ХӨСҮТ-өөс анх удаа 2 мэргэжилтэн хамрагдсан бол өдгөө мөн 2 мэргэжилтэн суралцаж байна.
Тэгвэл энэхүү хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд нийтийг хамарсан халдварт өвчин, тахал, гамшиг ослын үед Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр төвлөрч ажиллахаар тохиролцлоо.
1 сэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!