Галлагааны улирал эхэлсэн энэ өдрүүдэд айл өрхүүдээс онцгой байдлын газарт ахуйн гал түймэртэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын газарт бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.
—————
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х60 метрийн хэмжээтэй 2 давхар барилгын гадна цахилгааны утас шатаж өөрөө унтарсан байсныг шалгаад буцсан.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаандавааны урд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход оршуулгын газрын хашаанд 6га орчим шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг “Өнгөт” хороололд байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 21:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 1 өрөө байранд халуун тогоо залгаатай орхисны улмаас гал гарч байсныг иргэд унтраасан. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна дуудлагыг 07:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 13:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын 6х4 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант 8 дугаар багт мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-гийн эзэмшлийн “Мустанг” загварын улсын бүртгэлгүй мотоцикл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт баг “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 18 км/-т өвс шатсан тухай мэдээллийг өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангиас Засаг даргын тамгын даргаар ахлуулсан ажилтан, иргэдийг очиход, малчин Б-гийн 6тн өвс бүрэн шатаж байсныг ажиллан унтрааж, малчин Б-д хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг, зурагт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

-29° C
3549.05

6 cэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://www.binance.info/ru/register-person?ref=V3MG69RO
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.