Нийслэл даяар бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна

timelive.mn 2024-10-21

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг дуустал “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриан дор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах аж. Тухайлбал аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэх ажээ.