Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр талууд хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлт, дэд бүтэц, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар төрийн албан хаагчдыг чадавхжуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналтай байна. Мөн “КОЙКА”-ийн шинээр хэрэгжүүлэх төслийн саналд хүргүүлсэн “School zone” буюу “Улаанбаатар хотод сургуулийн бүс байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжихээр болсонд баяртай байна” гэдгийг онцоллоо.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн тээврийн цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжилсан юм.
3 cэтгэгдэлтэй
Thanks I have just been looking for information about this subject for a long time and yours is the best Ive discovered till now However what in regards to the bottom line Are you certain in regards to the supply
elektrik süpürgesi arıza tespiti Profesyonel hizmetleri sayesinde her şey sorunsuzdu. http://ugandamining.com/blogs/95/Elektrikli-s%C3%BCp%C3%BCrge-tamiri
Houzzmagazine Nice post. I learn something totally new and challenging on websites