Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 03:21 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус хаягт түр оршин суугч иргэн М /58 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
1 сэтгэгдэлтэй
BWER sets the standard for weighbridge excellence in Iraq, offering innovative, reliable systems and dedicated support to ensure optimal performance and client satisfaction.