Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд өнөөдөр биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд анх удаагаа “Ногоон
ирээдүй” бонд гаргаж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Уг бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргаж буй анхны Ногоон бонд
гэдгээрээ онцлог бөгөөд Банкны тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой санхүүжилтийг
дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын эхлэл болж буй юм.
“Төрийн банк” ХК нь энэхүү бондыг Монгол улсын ногоон таксономи болон
банкныхаа Тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуурыг хангасан ногоон
төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд цаашид бид Тогтвортой хөгжилд
чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд
онцгой анхааран ажиллаж байгааг ёслолын үеэр дурдлаа.
Ногоон ирээдүй” хаалттай бондын Андеррайтераар БиДиСек ҮЦК ажилласан
төдийгүй тухайн бондын санхүүжилт нь хөрөнгө оруулагчид өрсөлдөхүйц өгөөж,
тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломжийг бий болгосноороо давуу
талтай юм.
Монгол улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын зорилтуудтай уялдсан нэгдмэл,
олон талт хамтын ажиллагааг хангасан, тогтвортой санхүүгийн системийг 2030 он хүртэл
хөгжүүлэх, ингэснээр бүс нутагтаа тогтвортой санхүүгийн мэдлэг, манлайллын төв болох
зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2022 онд “Тогтвортой санхүүгийн
үндэсний замын зураг”-ийг баталж, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн
багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Мөн энэ онд Монгол
Улсын Засгийн газраас Төрийн банкийг ногоон хөгжлийг дэмжигч банк болгон зарласан
бөгөөд тус банк нь үндэсний хэмжээний зорилтыг хэрэгжүүлэхээр “Байгаль орчин,
нийгэм, засаглалын бодлого”-ыг шинэчлэн батлуулж банкныхаа ногоон зээлийн багцыг
2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.
Итгэл төгс Ногоон ирээдүй
4 cэтгэгдэлтэй
BWER sets the standard for weighbridge excellence in Iraq, offering innovative, reliable systems and dedicated support to ensure optimal performance and client satisfaction.
BWER is Iraq’s premier provider of industrial weighbridges, offering robust solutions to enhance efficiency, reduce downtime, and meet the evolving demands of modern industries.
Somebody essentially help to make significantly articles Id state This is the first time I frequented your web page and up to now I surprised with the research you made to make this actual post incredible Fantastic job
Somebody essentially help to make significantly articles Id state This is the first time I frequented your web page and up to now I surprised with the research you made to make this actual post incredible Fantastic job
<a href=”https://egybest.land/”>ايجي بست</a>