Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Өхөгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ өчигдөр /2024.12.22/ 10:36 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 10:43 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад, иргэдэд нүргэлэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн гэв.
0 cэтгэгдэлтэй