Улаанбаатар хот 2023 онд “Хагас коксын үйлдвэр”-тэй болох боломжтой байсан

timelive.mn Өчигдөр

Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн төсөл нь 3 үе шаттай хэрэгжиж байсан 1-р үе шат нь нь одоо байгаа шахмал түлшний үйлдвэр 2- үе шат нь Нүүрс баяжуулах үйлдвэр 3-р үе шат нь Хагас коксын үйлдвэр барих Хагас коксын үйлдвэр барьснаар олон улсад зөвшөөрөгдсөн технологийн шахмал түлш хийж нэвтрүүлэх байсан.

Улаанбаатар хотын утааг 80% хүртэл буруулах төлөвлөгөөтэй явж байжээ. Тухайн үед ТЭЗҮ хийгдсэн ЭТТ-оос хөрөнгө оруулалтаа татаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил эхлээд 30%-ийн гүйцэтгэлтэй явж байсан ажлыг хэн яагаад зогсоов. Тэгвэл “Таван Толгой Түлш” ХХК-ийн захирал солигдсоноор анх шахмал түлшийг үйлдвэрлэж /2019-2020/, /2020-2021/ онд утааг буулгаж үр дүнг нь нийслэлчүүдээр дүгнүүлж байсан инженер техникийн ажилчдыг бүтцийн өөрчлөлт гэж халсан байдаг.

Хэрэв 2020 онд эхлүүлсэн хагас коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжлээд явсан бол 2023 он гэхэд тухайн үйлдвэр ашиглалтад орж нийслэл Улаанбаатар хот хагас коксын үйлдвэртэй болох байсан. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын утааг 80% хүртэл буруулах төлөвлөгөөнд хүрсэн байх байлаа. Мөн хагас коксын үйлдвэрийн ашигласан уураар 50МВт-ийн турбингенератор ажиллуулан төвийн бүсийн эрчим хүчинд 50мвт цахилгаан үйлдвэрлэн нийлүүлж байсан бол өнөөдрийн цахилгааны хязгаарлалт болохгүй байсан.