
Парис хотод болсон Украины асуудлаарх “Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ын дараа Францын Ерөнхийлөгч Э.Макрон Украин, Америкийн удирдагчидтай ярилцсан гэж мэдэгджээ.
Тэрээр, “би дөнгөж сая АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай, дараа нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярилцлаа” гэж тэр олон нийтийн сүлжээнд мэдэгджээ. Үүний тулд Орос түрэмгийллээ зогсоох ёстой бөгөөд энэ нь Украины аюулгүй байдлын баталгаа байх ёстой. Эс бөгөөс энэ гал зогсоох хэлэлцээр Минскийн хэлэлцээрийн нэгэн адил дуусгавар болох эрсдэлтэй” гэжээ.
Түүний хэлснээр Европчууд аюулгүй байдал, батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийх ёстой гэнэ.
Түүний мэдэгдлээс өмнө В.Зеленский Францын Ерөнхийлөгч Э.Макронтой хийсэн ярианы талаар мэдээлсэн юм. Тэрээр, “Бид дэлхийн нөхцөл байдал, ялангуяа Украины аюулгүй байдлын талаар ярилцсан. Ийм баталгаагүй, ямар ч шийдэлгүй үед гал зогсоох нь Оросын ээлжит хууран мэхлэлтэд орж. Украин болон Европын бусад орны эсрэг Оросын шинэ дайны өмнөх бэлтгэл болно” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
0 cэтгэгдэлтэй