
“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага авчээ.
2024 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагджээ. Сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ.
Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж түргэвчилсэн горимоор авахуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдрийн (2025.02.25) нислэгээр хүргүүлжээ. Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариуг ирсэн өдөр МҮБХ зарлана. Жич: МҮБХ допингийн зөрчил гаргаагүй бөхөд хариуцлага ноогдуулж, хэлмэгдүүлж хохироосон асуудал огт байхгүй бөгөөд МҮБХ болон түүний удирдлагыг удаа дараа зохион байгуулалттайгаар цөөнгүй сайтуудад нэр бүхий тамирчныг хохироож байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байгаад харамсаж байна.
Энэхүү санаатайгаар давтан түгээж байгаа увайгүй үйлдлүүд нь МҮБХ-ны нэр хүндийг унагах бус харин олон нийтэд бодит байдлыг тунгаан дүгнэж ойлгох үйлдэл болж байгаа бөгөөд МҮБХ ямарваа нэгэн гүтгэлэг, шаталтад огт автахгүй гаргасан дүрэм журмаа хэрэгжүүлж ажиллана.
4 cэтгэгдэлтэй
“I appreciate the detailed explanation, very helpful!”
BusinessIraq.com excels in monitoring technology and telecommunications developments shaping Iraq’s digital future. From e-commerce growth to digital transformation initiatives, our platform keeps stakeholders informed about emerging opportunities in Iraq’s evolving tech landscape.
BusinessIraq.com maintains dedicated coverage of Iraq’s private sector developments, featuring news about major corporate expansions, market entries, and business partnerships. As reported by aljazeera.com, our platform provides in-depth analysis of business climate improvements, regulatory reforms, and emerging commercial opportunities across various sectors, helping readers navigate Iraq’s evolving business landscape.
BusinessIraq.com delivers comprehensive coverage of technology and telecommunications advancements shaping Iraq’s digital future. Our platform reports on IT infrastructure developments, e-commerce growth, and digital transformation initiatives across both public and private sectors. With special attention to startup ecosystems, tech innovations, and digital policy reforms, we keep readers informed about Iraq’s emerging digital economy and its impact on traditional business sectors.