
Дэлхийн санхүүгийн орчны тодорхой бус байдлын улмаас алтны ханшийн өсөлт цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Тодруулбал, 2025 оны эцэс гэхэд унци нь 3700 ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs үзэж, урьдчилсан таамгаа гурав дахь удаагаа дахин нэмэгдүүлээд байна. АНУ болон Хятадын хоорон дахь худалдааны дайн эрчимжсэнээр алтны ханш унци нь 3248 ам.долларыг давж дээд түвшинээ дахин шинэчиллээ. Өнөөдөр алтны дэлхийн зах зээлийн ханш унци нь 3258 ам.долларт хүрээд байгаа юм.
Энэ оны гуравдугаар сарын 31-нд алтны дэлхийн зах зээлийн ханш анх удаа унци нь 3100 ам.доллар давж түүхэн дээд түвшинг тогтоосон билээ. Энэ он гарсаар алтны үнэ 25 хувиар өсөөд байгаа нь инфляц, ханшийн савлагаа болон олон улсын худалдааны тодорхой бус байдалд итгэл алдарсан хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээж байна.
0 cэтгэгдэлтэй