
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2025.04.16) хуралдаанаар “Эрдэнэт машин цогцолбор” үйлдвэр байгуулах төслийн талаар Зам, тээврийн яамны Төрийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.
Үйлдвэр байгуулах төсөл хэрэгжсэнээр 1113 байнгын ажлын байр бий болно гэдгийг мэдээлэлдээ дурдав.
Төслийн хүрээнд 1-10 тонн хүртэл даацтай ачааны автомашин, бүх төрлийн автобус, ачааны вагон үйлдвэрлэх бөгөөд энэ үйлдвэр байгуулагдсанаар ачааны автомашины зах зээлийн 5.0 хувь, ачааны хагас вагон болон автобусны зах зээлийн эрэлтийн 50.0 хувийг хангах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
1 сэтгэгдэлтэй
Эхлээд арьс шир өлөн малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулсан дээр бизээЭмээлт цогцолбор яасан вэ!Хятад машины угсалтын үйлдвэр л болно биз дээ резин дугуй үйлдвэрлээгүй байж